Хайран
Хайран

Хэрхэн ашиглах вэ?

Ол → Захиал → Авар

Хайран Хайран Юм. Бизнесийн илүүдэл хоолыг Азтай уут болгон хэрэглэгчдэд холбоно. Гуравхан алхам: ОлЗахиалАвар.

Азтай уут гэж юу вэ?

  • 1.Ангилал тодорхой — Бакери: талх, нарийн боов; Ресторан: болсон хоол; Хүнсний дэлгүүр: хугацаа дуусах дөхсөн хүнсний бүтээгдэхүүн; Кафе: сэндвич, торт, гурилан бүтээгдэхүүн гэх мэт — тухайн газар худалдаалагддаг бүтээгдэхүүнүүд.
  • 2.Азтай уутан доторх бол сюрприз — дахин нэг өдөр өнгөрвөл борлуулагдах боломж нь улам бүр багасах, хугацаа нь дуусах дөхсөн өдөр бүр байх адилгүй бүтээгдэхүүнүүд.
  • 3.Уутан доторхыг сонгохгүй ч, савлагдсан бүтээгдэхүүнүүдийг зах зээлийн ердийн үнээс 3 дахин хямдаар худалдан авах боломж.
  1. Алхам НЭГ

    1

    Ол

    Газрын зургаас өөрт ойрхон уутыг олж тогтооно (GPS ассан байх ёстой). Дүүрэг болон ангиллаар хайж олох боломжтой.

  2. Алхам ХОЁР

    2

    Захиал

    Та захиалах товч дарснаар уутыг худалдан авах төлбөрийн цэс рүү орж, худалдан авалтыг баталгаажуулна.

  3. Алхам ГУРАВ

    3

    Авар

    Дэлхийг аврах үйлсэд оруулсан таны хувь нэмэр.

Хүнсний аюулгүй байдал

Азтай уутны агуулга өөрчлөгдөж болно. Харшил эсвэл хоолны хязгаарлалт байвал захиалахаасаа өмнө бизнестэй холбогдоорой. Хайран нь зуучлагч — хоолны чанарыг бизнес өөрөө хариуцна.

Бизнесүүдэд

Азтай уут оруулах үнэгүй. Ирээдүйд гүйлгээний шимтгэл (төсөл) — одоо идэвхгүй. Төлбөрийн нөхцөл

Утасны апп (PWA v1)

Сайтыг утасны нүүр дэлгэцэд нэмж апп шиг ашиглана. Native апп болон домэйн (hairan.mn) — дараагийн шат.